horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хяналтаас гарсан ХДХВ/ДОХ-ын халдвартай 12 иргэний хэдийг олж тогтоосон нь тодорхой биш байна

post-img

Хүний дархлал хомсдолын вирус ДОХ-той өвчтөн өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 400-г даваад байгаа юм. Хамгийн аюултай нь уг өвчний халдвартай боловч ХӨСҮТ-ийн хяналтаас гарч, утас, хаягаа солиод 3 жил холбоо тасарсан 12 хүний тухай мэдээлэл билээ. ХДХВ-ийн халдвар тээгчдийг ХӨСҮТ байнга хяналтдаа байлгаж, вирус дарангуйлах эмчилгээ хийдэг. Гэтэл халдвар тээгч 12 хүн сар бүр хамрагдах ёстой эмчилгээндээ хамрагдалгүй оршин суух хаяг, утсаа сольж, сураг тасарсан байдаг. ЭМЯ тэдгээр иргэнийг олж илрүүлэхийн тулд тагнуулын байгууллагаас тусламж авч байгаагаа зарласан.

Тэгвэл ХДХВ/ДОХ-ын халдвартай 12 иргэний тодорхой хувийг олж илрүүлсэн бөгөөд вирус дарангуйлах эмчилгээг нь хийж эхэлсэн талаар ЭМЯ мэдэгдээд байна. Гэхдээ яг 12 иргэний хэдийг нь олж, хэдийг нь олж чадаагүй нь тодорхой биш байгаа юм. Түүнчлэн бүтэн 3 жил ХДХВ дарангуйлах эмчилгээгээ хийлгээгүй дээрх хүмүүсийн биеийн байдал, өвчний явц хэр хүндэрсэн талаар ч тодорхой мэдээлэл алга байна. Хамгийн гол нь тэд гадуур чөлөөтэй явж байхдаа хэдэн хүнд халдвар тараасан бол? ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба эдгээр мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй хэмээлээ.

0/1000