horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гэнэт гаргаж ирсэн, одоохондоо хэрэггүй төслүүд

post-img

Энэ оны төсвийн төсөлд тусгаагүй атлаа нэмж баталсан төсөл, арга хэмжээ дунд шинээр хэрэгжүүлэх 13 төсөл байна. Зам, тээврийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Боловсролын сайд нар хамгийн олон төсөл, арга хэмжээ нэмж батлуулжээ. Зам, тээврийн сайд 34, ССАЖЗ-ын сайд 21 төсөл, арга хэмжээ нэмүүлсэн бол Боловсролын сайдад 32 төсөл, арга хэмжээ нэмж өгчээ.

ЧОЙБАЛСАН НИСЭХ БУУДАЛ

Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4С ангиллын буудал болгон хөгжүүлэхээр төлөвлөж, аэродромын хөөрч, буух зурвасыг 59 тэрбум 120 сая төгрөгөөр шинэчлэх гэж байна. Одоо 100 хүн хүлээн авах хүчин чадалтай, 2 онгоц нисэх, буух боломжтой, 3С ангиллын эл буудлын 40 м өргөн зурвасыг 45 м болгон өргөтгөх юм. Ингэснээр 3 онгоц зэрэг нисэх, буух боломж бүрдэж, цагт 300 хүн хүлээж авдаг болно.

Энэ буудлын нисэх зурвасыг 1971 онд Оросын цэргийн онгоцонд зориулан, түр ашиглах зорилгоор зүймэл хавтангаар хучжээ. Түүнээс хойш огт засвар хийгээгүй. Одоо онгоц хөөрөх, буухад доргидог болсон аж. Үүнийг хуулж, асфальтаар хучин, буудлын барилгыг өргөтгөж, тоног төхөөрөмжүүдийг нь үе шаттайгаар солих юм байна.

Уг буудлыг шинэчлэхэд 59.1 тэрбум төгрөг шаардлагатай ч энэ онд 19.7 тэрбум төгрөг зарцуулна

Дорнодыг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбосноос хойш онгоцоор нисэх хүн цөөрч, Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн нислэг зогсжээ. Харин одоо бол Мэнэн, Дорнодын тал, цагаан зээр харах гадаадын аялагчдыг онгоцоор тээвэрлэх хэрэгцээ үүссэн. “Чойбалсан” нисэх буудлыг Зүүн өмнөд Азийн ачаа тээврийн зангилаа бүс болгон хөгжүүлэх боломжтой гэж ИНЕГ судалгаагаар тогтоожээ.

Уг буудлыг шинэчлэхэд 59.1 тэрбум төгрөг шаардлагатай ч энэ онд 19.7 тэрбум төгрөг зарцуулна. Бас л амсуулах төдий. Нэгэнт улсын төсөв хүрэлцэхгүй байгаа бол энэ буудлыг шинэчлэх ажлаа хойшлуулж болох л байлаа. Гэсэн ч тэгсэнгүй. Бас л 3 жил сунжруулсан ажил эхлүүлэхээр шолхийсэн төсөв тавив.

БАЯНХОНГОР-ЧУЛУУТЫН ЗАМ

Баянхонгор аймгийн төвийг Шинэжинст сумтай 204.5 км хатуу хучилттай авто замаар, Баянхонгор аймгийн төвийг Архангай аймгийн Чулуут сумтай 350 км авто замаар холбохоор ТЭЗҮ, зураг төслийг хийлгэсэн. Баянхонгор-Чулуутын замд 45.9 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс 15 тэрбумыг нь энэ онд гаргахаар болжээ. Өнөө жил хуваарилсан төсвөөс нь харвал уг замыг 3 хуваах шинжтэй. 2019 онд тавьж эхэлсэн Дархан-Улаанбаатарын замыг дуусгахад 6 жил зарцуулсан юм чинь энэ зам ч мэдэхгүй ээ.

СУМДЫГ ХОЛБОХ 4 ЗАМ

Ижилхэн 30 тэрбум төгрөгийн өртөгтэй 4 замыг энэ онд тус бүрт нь 10 тэрбум төгрөг амсуулахаар тусгажээ. 4 төсөлд тараах 40 тэрбум төгрөгөөрөө эдгээр замын аль нэийг нь бүрэн дуусгаж болох байлаа. Гэтэл алийг нь ч бүрэн дуусгалгүй, бүгдийг нь эхлүүлээд орхих гэж байна.

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замаас Уянга сум хүртэлх 50 км хатуу хучилттай авто замын эхлэл,

Арвайхээр-Богд сум чиглэлийн 170 км хатуу хучилттай авто замын эхлэл,

Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сум хүртэлх 164.5 км хатуу хучилттай авто замын эхлэл,

Хархорин, Цэцэрлэг чиглэлийн авто замаас Батцэнгэл чиглэлд тавьж байгаа замын төгсгөлөөс Тамир зуслан, Батцэнгэл сумын төмөр бетон гүүр хүртэлх 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл

ОНГИ-ЦАГААНБУРГАСТАЙ

Онги ирвэл амь орж, Онги ирэхгүй бол ширгэдэг Улаан нуурыг байнга устай байлгах нэрээр Засгийн газар “Орхон-Онги” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Энэ бол 2024-2028 онд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 1 юм. Уг төслийн хүрээнд Онги голын эхэнд усан цогцолбор байгуулна. Үүгээр гадаргын усыг хэрэглэх жишиг Монголд тогтоохоор зорьж байгаа. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутгаар урсах Онги-Өвт голын бэлчир, Цагаанбургастай, Дундговийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онгийн хийд зэрэг газрыг судлахад, техникийн хувьд хамгийн боломжтой нь Цагаанбургастай байжээ.

“Орхон-Онги” төслийн ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулахад нийт 44.5 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс энэ онд 9 тэрбумыг нь гаргаж, Онги-Цагаанбургастай усан цогцолборын ТЭЗҮ, зураг төсвийг хийлгэх аж. Онги-Цагаанбургастай усан цогцолбор барих төслийг 2025 оны 5-р сард УИХ-ын гишүүд, сайд нар нээсэн. Ганц хүрз шороо ч ухаагүй хэрнээ сүржин нээсэн төслөө тэд ЗГ солигдох дүйвээнээр мартаж, 2026 оны улсын төсвийн төсөлд тусгаагүй байв. Үүнийгээ гэнэт санаж, төсөв батлах үеэр нэмж тусгажээ.

“Орхон-Онги” төслийн ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулахад 44.5 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс энэ онд 9 тэрбумыг нь гаргана

Орхон-Мөнгөт уул усан цогцолбороос Өмнөговийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхай хүртэл ус дамжуулах 509 км урт хоолой татахаар төлөвлөжээ. Энэ байгууламж үндсэн 4 хэсэгтэй.

Орхон-Мөнгөт уул усан цогцолбороос Орхон голын жилийн дундаж урсацын 5% буюу хоногт 150 мянган шоо м ус Онги голд дамжуулна. Үүнийг дамжуулахын тулд Орхон-Мөнгөт уулаас Онги-Цагаанбургастай хүртэл ус дамжуулах 71 км урт байгууламж барина. Ус дамжуулах байгууламжийн хамгийн өндөр цэг буюу Өвөрхангайн Хужирт сумын Цэцэгмодны дөрөлжид 50 мянган шоо м усан сан байгуулахаар төлөвлөжээ. Ус дамжуулах байгууламжийн төгсгөлд үүсэх түрэлтийг ашиглан, цахилгаан гаргаж авахаар энд 2 МВт хүчин чадалтай УЦС байгуулна.

0/1000
зочин

УБ – Чойбалсан – УБ хооронд онгоц нисэх хэрэг бараг байхгүй. Онгоцоор ниссэнээс машинаар хотын түгжрэлээс гараад Хэнтийн төвөөс зүүн тийш хөрсний хөдөлгөөнөөс болж жил тутам эвдэрдэг хэсгийг дор дор нь засчихдаг бол 10 цаг давхиад, хамаагүй хямд, бага сагахан ачаатай, сэтгэл амар, газар үзэж нүд сэргээж яваад л хүрчихнэ. Бага оворын онгоц буух, хөөрөх зурвасыг бол цемент зуурдаг машинтай, зам засварын туршлагатай сэргэлэн хүн бараг субботникоор янзалчихна. УИХ – аар хүртэл ярьж хэлцээд байх ажил биш шүү. Харин ажил хийдэггүй, сууж байгаад мөнгө хийдэг хүмүүст бол хэдэн арван жилийн ярианы сэдэв.