Боловсролын яам, БНСУ-ын KOICA олон улсын байгууллага хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл” хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд ШУТИС-ийг түшиглэн, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болжээ.
Энэ төв боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг тасралтгүй хөгжүүлэх юм. Тус төв нийт 800 ам м талбайтай. Үүнд:
- Шим тэжээлийн боловсрол олгох танхим
- Хоол үйлдвэрлэлийн ухаалаг танхим
- Эрүүл ахуй, биохимийн суурь лаборатори
- Лекц болон семинарын танхим


