horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Тэгшбаяр: Би АН-ын гишүүн байсан бол төрийн өмчийн компаниудад зориулсан хуулийг эсэргүүцэх байсан

post-img

Эрх баригч МАН, сөрөг хүчин АН аль аль нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлах санаачилга гаргаад байгаа. Тэгвэл бидэнд ийм хуулийн эрэлт хэрэгцээ байгаа эсэх талаар судлаач Д.Тэгшбаяртай ярилцлаа.

-Засгийн газраас намрын чуулганы эхэнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль боловсруулах тухай зарлаж байсан бол одоо энэ хуулийн төслийн автор нь Ардчилсан нам болсон байна. Олон улсад Монгол Улсын эдийн засгийн үнэлгээ сайн байгаа тухай мэдээллийг эрх баригчид тогтмол өгч байгаа. Үнэхээр манай эдийн засаг сайн байгаа юм бол Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль бидэнд хэрэгтэй байсан уу. Та судлаач хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ?

-Аливаа улсын зээлжих зэрэглэлийг дүгнэдэг 3 үнэлгээ бий. “Moodys”, S&P, “Fitch” зэрэг үнэлгээгээр Монгол Улсын үнэлгээ тодорхой түвшинд ахисан. Аливаа улсын эрсдэлийн үнэлгээнүүдийг тооцож байж гаргадаг. Хагас жилийн байдлаар Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд нөлөөлсний үндсэнд зэрэглэл тогтвортой байх шиг байна. Тодруулбал: Нүүрсний экспорт тоон хэмжээгээр өссөн дүнтэй байгаа. Гэхдээ төсвийн орлого нүүрсний үнээс болоод буурсныг мартаж болохгүй.

Түүнчлэн төсвийн алдагдлаа бууруулсан нь эдийн засгийн эерэг буюу бага зэргийн ахицтай байгааг харуулсан үнэлгээг авчирсан болов уу. Гэхдээ бид баярлах болоогүй. Эрсдэлийн үнэлгээг улирал тутам авч байж хагас жилээр нэгтгэж байжэ зээлжих зэрэглэлийн үнэлгээнүүдийг тогтоодог. Монгол Улсын валютын нөөц өссөн үзүүлэлт маань хэр удаан хадгалагдах вэ гэдэг тун чухал асуулт. Хэрвээ энэ үзүүлэлтээ удаан хадгалж чадвал эерэг үзүүлэлтээ урт хугацаандаа бататгаад яваад байх боломж бүрдэх байх. Харин валютын нөөцийн өсөлтөө хадгалж чадахгүй бол Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ унана л гэсэн үг. Тэгэхээр байнга эерэг байх мэт баярлаад байх шаардлага байхгүй. Тогтмол хийдэг үйл ажиллагаа гэдгийг санах ёстой.

-Эдийн засгийн эх чөлөөний тухай хуулийн төслийг улстөрчид ярих боллоо. Тийм хууль бий болоод манай эдийн засагт гэрэл гийх үү?

– МАН, АН-ын аль алинаас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль ярьж байна. Мөн төрийн өмчит компанийн тухай хуулийн тухай бас эрх баригчид ярих боллоо. Ардчилсан намынхны илэрхийлж байгаагаар Үндсэн хуульд эдийн засгийн эрх чөлөөг олгосон боловч салбарын хуулиудад коммунист, социалист үзэл санаанууд журамлагдсан гэнэ. Үүнийгээ шийдвэрлэх гарц нь Эдийн засгийн эрх чөлөөний хууль гэж хэмээн тайлбарлаж байна лээ.

Харин МАН төрийн өмчит компаниудын асуудлыг яриад байна. Энэ асуудал нь эрчим хүчний салбартай ч холбогдож байх шиг. Үндсэн хуульд эдийн засгийн эрх чөлөөний үзэл баримтлал тусгагдсан нь үнэн. Харин салбар хуулиудад коммунист, социалист ямар ч үзэл баримтлал огт тусгагдаагүй. Муу мэдээ нь бид Төрийн өмчит компанийн тухай хуулийг бие даасан хууль болгож батална гэж байгаа нь төр өөрөө төрийн өмчит компанийг концепцын хүрээнд бодлогоор дэмжинэ гэсэн үг шүү дээ.

Хэрвээ би Ардчилсан намын гишүүн байсан бол төрийн өмчит компанийн хуулийг эсэргүүцэх байсан. Төрийн өмчит компанийн засаглалд анхаарах нь зөв үү гэвэл зөв. Төр төрийн өмчит компанийн томилгооны тодорхой хувьд оролцож болно. Харин бусад бүх үйл ажиллагаа нь хувийн хэвшлийн компанийнхтай ижил үйл ажиллагаатай байх ёстой. Өмчийн хэлбэр нь төрд байгаа боловч компани гэдгийг нь бодолцох учиртай. Төрийн өмчийн компани ч гэсэн хувийн хэвшлийн компаниудын нэгэн адил компанийн хуулиар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Яагаад хоёр нам үүнийг үзэл баримтлал болгохгүй, бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжиж байгаа юм шиг явж байгааг ойлгохгүй байна. Төрийн өмчийн компанийг бодлогоор дэмжих гээд байгаа юм шиг бүхэл бүтэн бие даасан хууль батална гэж нэг нам нь яриад нөгөө нам нь дэмжээд яваад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Хэрэв энэ зарчмаараа үргэлжилбэл төрийн өмчит компаниудыг дагасан авлига, хээл хахууль, тендэрийн хахууль зэрэг асуудлуудын аль нь ч шийдэгдэхгүй хэвээрээ үргэлжилнэ.

Төрийн оролцоо төрийн өмчит компаниудад байсаар байтал бодлогоор дэмжээд байхаар төрийн хамааралтай хүмүүсийн томилгоо улам олширно гэсэн үг. Зориулсан хууль байх ямар ч ач холбогдолгүй. Бид хамгийн гоё Үндсэн хуулийг баталсан. Тэр хуульдаа бид үндсэн зарчмуудаа багтааж чадсан байна шүү дээ. Бид  хууль тогтоомжууддаа социалист, коммунист үзэл санаа тусгасан зүйл байхгүй. Энэ бол бид хуулиа үзэл санааны хувьд буруу хэрэгжүүлж ирсэн л тухай асуудал.

Миний харж байгаагаар төрийн өмчит компанид анхаарах нь зөв ч гэлээ бодлогоор дэмжиж, бие даасан хуультай болгох нь буруу. Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тодорхой тооны гишүүдийг төрөөс томилж болно. Харин бусад бүх оролцоог нь хумих л хэрэгтэй. Энэ талаар Нээлттэй нийгэм форумд хэлэлцсэн томилгооны талаарх судалгаан дээр тодорхой дурдсан байгаа. Уг судалгааны дүнг форумаас удахгүй танилцуулах байх.

-Төрийн өмчит компанид үүрлэсэн хулгайг арилгахын тулд 10 хүртэлх хувийг нь хувьчлах асуудал ярьж байна. 10 хувийг хувьчилснаар төрийн өмчит компанийн засаглал сайжрах бололцоотой юу?

-Ямар ч ялгаа гарахгүй. 100 хувь хувьчилж болно шүү дээ. Төрөөс бүх удирдлага хяналтыг нь томилно. Байсхийгээд л төрөөс албан бичиг ирнэ. Ийм ч юмыг санхүүжүүл, тийм ч юмыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүл гээд л. Бүх төрийн байгууллагуудад л байдаг асуудал. Би өөрөө төрийн өмчит компанид ажиллаж байсны хувьд мэднэ. Төрийн оролцоо өндөр байхад хэдэн хувь хувьчлах нь чухал биш.

Монгол Улсын нийгмийн тогтолцооны бүх шатанд төрийн оролцоо байгаад байна шүү дээ. Удирдах албан тушаалтныг томилоход төрийн оролцоо байна. Дийлэнх хувьцааг эзэмшигч гэдгээрээ төрийн оролцоо байсаар байгаа. Тендэр худалдан авалтад бодит үнийн дүнгүй, тендэр зарлахгүйгээр худалдан авалт, ханган нийлүүлэлт хийж байна. Огт ажил нь дуусаагүй байхад гүйцэтгэлийн хөлсийг нь бүрэн шилжүүлчих жишээний. Хариуцлага хүлээж байгаа хэн ч байхгүй байгаа юм. Хяналт тавьж байгаа субьект ч алга. Хяналтыг нь төр өөрөө ахиад тавина. Тэгэхээр хэдэн ч хувийг хувьчилсан ямар ч өөрчлөлт гарахгүй болов уу гэж харж байна л даа.

-Ардчилсан намын Эдийн засгийн эрх чөлөөний тухай ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалтыг дангаараа хийхгүй. Зөвхөн тунхаглалын шинжтэй гэсэн. Тунхаглалын шинжтэй хууль эдийн засгийн нөхцөл байдалд нөлөө үзүүлж чадах болов уу?

-Ямар ч хууль гаргасан ямар ч ялгаа гарахгүй. Бид төрийн өмчийн компанийн засаглал гэдэг зүйл дээрээ л анхаарах учиртай. Төрийн өмчийн компанийн хууль гэсэн бие даасан хууль гаргаж, төрийн өмчит компаниудыг дэмжихгүй байх ёстой. Удаан ч гэсэн хувийн хэвшлийн компаниудтай ижил түвшинд өрсөлдөөний зарчмаар явах ёстой. Төрийн өмчит компаниуд төрийн оролцоогүй, төрийн шийдвэргүй, татаасгүйгээр, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах ёстой. Компани өөрсдийнхөө чадавхаараа өрсөлдөөд хөгжих нь хөгжөөд, дампуурах нь дампуураад явах нь зүй нь.

Бүх арга зам, зарчмыг нарийн хуульчилчихсан мундаг хууль тогтоомж Монголд байна. Гэхдээ тэр нь хэрэгжиж байна уу гэвэл хэрэгжихгүй байгаа. Хууль нарийн эсвэл нарийн биш батлагдах нь бидэнд хамаарахгүй байна. Үзэл баримтлалын хувьд зарчмаа зөв барьж явах нь чухал байна. Хуулийн зүйл заалтыг баруун, зүүн тийш эргэхийг детальчилж зааж өгснөөрөө хууль хэрэгжинэ гэсэн үг биш.

-Та “Транспэрэнси интернэшнл” судалгааны байгууллагаас гаргадаг олон улсын авлигын индексийн үзүүлэлтэд жил бүр судлаачаар оролцдог. Энэ жил манай улсын түвшин наашлах найдвар байна уу?

-Авлигын индексийг 2-р сарын 10-нд зарлана. Бидний хувьд судалгааг нийтэд мэдээлэх хүртэл мэдээлэл задруулах нь ёс зүйн хувьд хориотой байдаг. Одоогийн Монгол Улсын эдийн засаг, бизнес, хүний эрхийн үзүүлэлтүүдэд ахиц гарсан бол авлигын индексийн байр урагшилна. Харин дээрх үзүүлэлтүүд муу байгаа бол байр ухарна л гэж ойлгох хэрэгтэй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000