horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Маргаашнаас хүйтэрч, шуурна

post-img

Цаг уур орчны шинжилгээний газраас маргаашнаас эхэлж ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Энэ сарын 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа юм. Иймд иргэд, тээвэрчид орон нутгийн замд зорчихдоо анхаарал болгоомжтой байх, цаг агаарын мэдээг тогтмол авах, хувийн бэлтгэлээ сайтар хангахыг сэрэмжлүүллээ.

Хоёрдугаар сарын 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.  

0/1000