horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршил байна

post-img

Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд долоон байршилд байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүсэж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ.

Халиа тошин үүссэн байршлууд,

  • ЧД-ийн 10-р хороо Дэнжийн 1000 нэгдүгээр суваг
  • ЧД-ийн 11,12-р хороо Дэнжийн 1000 гуравдугаар суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Хайлаастын суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Чингэлтэйн суваг
  • СХД-ийн 19, 27-р хороо Толгойтын суваг
  • БГД-ийн 14-р хороо Дунд голын далан (Алтай хотхон орчим)
  • СБД-ийн 14-р хороо Сэлбэ голын далан.

0/1000