horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханы зарим хороолол 2 хоног усгүй байна

post-img

Дархан-Уул аймгийн төвийн Мангирт, Шинэ хорооллын 100 мм диаметртэй цэвэр усны оруулгын шугам 2 дугаар сарын 2-нд гэмтжээ. Уг шугамын яг хаана гэмтсэнийг бүрэн олж тогтоогоогүй байгаа аж. “Дархан-Ус суваг” ХК-ийн засварын баг уг ослын шалтгааныг илрүүлэхээр 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мэдээлэл холбооны газар, Гаалийн газар, “Голомт” банк, Мангирт, Шинэ хорооллын цэвэр усыг хаажээ. Засварын ажил 2 дугаар сарын 2-ноос одоог хүртэл үргэлжилж байна.

0/1000