horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Оюун-Эрдэнийн Баялгийн санг Г.Занданшатар санахыг хүсэхгүй байна

post-img

Шинэ жилийн өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашиг өгөх мэдээгээр Засгийн газар сонор мялааж, сар гаруйтай сураг сонсгон, олон хүнд өнөөдөр өгөх нь үү, маргаах шилжүүлэх нь үү гэсэн горьдлого төрүүлсээр Цагаан сарын өмнө хэдэн төгрөг өгдөг сөн. Өнөө жил таг.

2023.12.31 хүртэл төрсөн, Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаатай.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид:

Монгол Улсын иргэд 26.4%,

Үндэсний аж ахуйн нэгжүүд 0.06%,

“Эрдэнэс Монгол” ХХК 73,5%

2024 онд 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК цэвэр ашгийнхаа 84%-ийг 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөг олгохоор болсон. Үүнийг гурав хувааж, 2024.12.21-нд 130 мянга, 2025.02.28-нд 110 мянга,  4-р сард 110 мянгыг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлсэн юм.

Өнөө жил яг энэ жишгээрээ ноогдол ашиг тараах байх хэмээн иргэд хүлээж байгаа ч найдвар алга. Цагаан сарын өмнө 100 мянган төгрөг олгох сураг сарын өмнө гарсан ч өчигдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай “Ногдол ашиг тараах эсэхийг Цагаан сарын дараа шийднэ” гэж хэллээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ 2 дугаар сарын 6-нд хуралдах ч уг асуудлыг хэлэлцэхгүй юм байна. Зөвхөн компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Баялгийн санд 397 тэрбум төгрөг хуримтлуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2025 оны ашгаасаа ноогдол ашиг хуваарилахад хүндрэлтэй байгаа аж. Уг нь тус компани улс болон орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, Баялгийн санд 397 тэрбум төгрөг хуримтлуулжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани шахмал түлш үйлдвэрлэхэд зориулан “Тавантолгой түлш” компанид 1.5 их наяд төгрөг өгчээ. Үүний үрээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд хямдхан түлш түлж байгаа гэнэ. Гэр хорооллын айлууд шахмал түлш түлж байгаа учраас Улаанбаатарын утаа багасаж, хүмүүс хамаагүй цэвэр агаараар амьсгалж байгаа юм байх.

Өнөө жил агаарын бохирдол Х.Нямбаатарын хэлснээр 23%-иар багассан нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэн бүрийн хүртэж буй ашиг гэсэн шүү юм “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2026.01.07-нд хэлсэн. Нэгэнт ашгаа хүртчихсэн хувьцаа эзэмшигчид тэгэхээр 2025 оны ноогдол ашиг нэхэх эрхгүй болж байх шиг.

Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК 9.5 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлж байгаа. Өнөө жил Ганцмод-Ганшуунсухайт боомтыг төмөр замаар холбоход зарцуулах мөнгийг бас л энэ компанийн мөнгөөр хийнэ. Тавантолгой дулааны цахилгаан станцыг энэ компани л санхүүжүүлнэ. Угтаа бол энэ нь ноогдол ашиг өгөхгүй гэсэн үг. Тийм илүүдээ гарсан мөнгө энэ компанид байхгүй болж таарлаа.

23% цэвэршсэн агаар амьсгалж, ашгаа хүртчихсэн хувьцаа эзэмшигчид 2025 оны ноогдол ашиг нэхэх эрхгүй болж байх шиг

Учир нь өнөө жил сонгууль болохгүй. Тэгээд ч Баялгийн сан гэдэг чихэр долоолгогч нь Л.Оюун-Эрдэнэ байсан болохоос Г.Занданшатар биш. Л.Оюун-Эрдэнийн чихрийг Г.Занданшатар үйлдвэрлэхгүй. Ийм л агуулга ойлгогдож байна. Газар доорх баялгийг  иргэн бүрт тэгш хуваарилах бол уг нь Л.Оюун-Эрдэнийн санаачилга биш. “Баялгийн сан” гэж хамгийн чанга хашхирсан нь л тэр болохоос. Шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн эзэн нь С.Батболдын Засгийн газар.

Магадгүй дараа жил Г.Занданшатарын Засгийн газар Баялгийн сан, 1072 хувьцаа, ноогдол ашиг гэсэн үгсийг амандаа хүлхээд, ард түмэнд долоолгоод явж байхыг үгүй гэх газаргүй. Учир нь 2027 онд сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар өрсөлдөнө.

Тогтсон хугацаандаа, товлосон мөнгөө хэл амгүй өгөхийг л баягийн тэгш хуваарилалт гэнэ л дээ

Н.Учрал 2025.02.19-нд ЗГХЭГ-ын дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг жилд нэг удаа биш, бүр улирал тутам олгох боломжтой. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах хуультай. Энэ эрх, үүрэг нь ТУЗ-д хадгалагдаж байгаа” гэж мэдэгдсэн ч өнөө жил УИХ-ын дарга болоод, энэ асуудал надад хамаагүй болсон гэсэн шиг чимээгүй байна.

Тэгэхээр өнөө жил бүгдээрээ 1072 хувьцааны ноогдол ашиг горьдолтгүй болж байна. 10 сарын дараа, Шинэ жилийн баярын өмнөхөн Г.Занданшатар өөрөө аяндаа ноогдол ашиг тараах тухай нэг их юм өгөх гэж байгаа аятай мэдэгдэж, Цагаан сарын өмнө эхний хэсгийг нь, Марта, Цэргийн баяраар дараагийнхыг нь, 5-р сад сонгуулийн өмнөхөн үлдсэнийг нь өгөх биз дээ. Харж л байгаарай.

Үүнийг харин байгалийн баялгийг тэгш хүртсэн, хүртээсэн гэхгүй л болов уу даа. Тогтсон хугацаандаа, товлосон мөнгөө хэл амгүй өгөхийг л баягийн тэгш хуваарилалт гэнэ л дээ.

0/1000