horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн төлөхөд төсөвт жил бүр 30 тэрбумын дарамт үүснэ

post-img

Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даахаар хуульчилсан байдаг. Гэхдээ төсвийн хүрэлцээгүйгээс дээрх шийдвэр хэрэгжээгүй байгаа юм. Сангийн яамнаас дээрх асуудал төсөвт ачаалал их хэмжээгээр буюу жилд 30 тэрбум төгрөгийн ачаалал үүсгэх тухай мэдэгджээ. Малчдын тэтгэврийн даатгалын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хараахан хэлэлцээгүй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд “Малчдыг дэмжих үүрэг төрд бий” хэмээн тайлбарлаж байна. “Олон улсад хөдөө аж ахуйн салбараа бодлогоор дэмждэг онцлогтой” хэмээн тэр мэдэгдсэн юм.

0/1000