horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

А.Батцэнгэл: Монголд төрсөн монгол хүүхэд монгол хэлээ мэдэхгүй өсөж байна

post-img

Монголын бурхан шашны төв “Гандантэгчэнлин” хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэлтэй нийгмийн бухимдал, стрессийн шалтгааны талаар ярилцлаа.

-Өнөөдрийн Монголын нийгэм ихээхэн стресс бухимдалтай байна. Үүний шалтгааныг та хэрхэн хардаг вэ?

-Монголчуудад үнэт зүйл хэрэгтэй байна. Бидэнд үнэт зүйл хэрэгтэй байгаа юм. Хэдэн жилийн өмнө Удирдлагын академи дээр салбар салбарын улс чуулж байгаад, үнэт зүйлийн талаар ярилцсан. Тэр уулзалтаас шийдэлд хүрч чадаагүй л дээ. Өнөөгийн монголчуудын дунд зайлшгүй үнэт зүйл байх ёстой. Тэр үнэт зүйлийнхээ талаар бид явдаг байх ёстой. Юу ч байж болно шүү дээ. Эрх чөлөө, тусгаар тогтнол байна. Маш чухал сэдэв.
Монгол хүн гэдгээрээ бид бахархдаг байх ёстой. Бидний үнэт зүйл мөн. Соёл уламжлал байна. Бидний сэтгэлгээ, бидний хэл. Монголд төрсөн хэр нь монгол хэлээ мэдэхгүй хүүхэд, залуус бий болчихсон байна лээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Гэтэл Америкт 5 үеэрээ төрж өссөнт хятад хүмүүс эх хэлээ ус цас шиг мэддэг. Юу чухал вэ гэдгээ тэд мэдээд байгааг харуулж байгаа хэрэг.

Бид өөрийн гэсэн зүйл дээрээ үнэт зүйлээ олж авч, тодорхойлж, түүгээрээ чиглүүлж явах хэрэгтэй байна. Үүгээрээ л бид явна. Жишээ нь бид америкчуудтай эдийн засгаараа өрсөлдөх боломжгүй. Ирээдүйд яах юм мэдэхгүй. Одоогоор бол боломжгүй байна. Япончуудтай техник технологиор өрсөлдөх боломжгүй байна. Бид Дэлхийд өөрсдийн үнэт зүйлээрээ өрсөлдөнө гэдгийг бодолцох ёстой. Бусдад байхгүй тэр үнэт зүйлээ бид анхаарах хэрэгтэй.
Түрүүн дурдсан тэр бүхэн дээр нэмээд бид энэрэнгүй ард түмэн шүү дээ. Энэрэнгүй сэтгэл бол бидний бас нэг үнэт зүйл. Бид сайхан сэтгэлтэй ард түмэн. Гэвч бид энэ үнэт зүйлээсээ зугатаж байгаа юм шиг л холдож байна. Өөрсдийн хамгийн үнэ цэнтэй зүйлээ бид орхиод байна гэсэн үг.

-Та олон жил энэрэнгүй сэтгэлийн тухай ярьж байна. Гэвч нийгэм улам л зэрлэгшээд байна уу гэж бодогдох боллоо. Та хүмүүст сайхан сэтгэлийн тухай ярихаасаа шантардаг уу?

-Гэмт хэргийн тоо өсөөд байхаар санаа зовдог. Улам хэрцгий догшин болж, зэрлэгшээд байгаа нь харамсалтай. Энэ бүхнээс болж хүмүүсийн сэтгэл санаа хямрах нь нэмэгдээд байгаа юм. Энэ бүхэнд санаа зовж явдаг. Гэхдээ шантраагүй. Шантрах биш улам илүү хичээх ёстой юм байна. Ахиад илүү өргөн хүрээнд ажиллах ёстой юм байна. Өөрийгөө илүү дайчлах ёстой юм байна гэж боддог. Үр дүн гарах боломжтой гэж хардаг. Монголчуудад үр дүн гарна гэдэгт эргэлздэггүй.
Бусад улс оронтой харьцуулахад монголчууд энэрэнгүй ард түмэн. Бидэнд энэрэнгүй сэтгэлийн үндэс үнэхээр байдаг. Зарим гадаадын иргэдийн сэтгэлд бусдыг хайрлах энэрэх тухай ойлголт байдаггүй. “Өөртөө ашиг хонжоо харалгүйгээр бусдад тусална гэдэг сонин зүйл” гэж боддог улс бий шүү. Өөртөө цалин, ашиг авалгүйгээр бусдад тусалж, ажил хийнэ гэдгийг санаандаа багтааж чаддаггүй хүмүүс байдаг. Харин бид нэг нэгэндээ тусалж чаддаг хүмүүс. Бид хариу нэхэлгүйгээр нэг нэгэндээ тусалдаг. Энэ зүйлээ бид цааш нь хөгжүүлж авч явж чадалгүй орхичих юм бол маш үнэ цэнтэй үнэт зүйлээ алдах гээд байгаа юм.

-Нийгмийг харахаар их яарсан, адгасан хүмүүс болж. Нийтийг хамарсан энэ яаруу зан л хүмүүсийг бухимдуулаад, стресстүүлээд байна уу гэж хараад байдаг юм?

-Онгоцонд суух гээд явж байгаа хүн яарахаас өөр арга байхгүй. Ер нь аливаад яарна гэдэг тийм ч муу зүйл бас биш. Үүнийг их гоё тайлбарлаад байгаа шүү дээ. Их хотын хэв маяг гээд.
Гэхдээ өнөөгийн хүмүүс үй түмэн ачаалалтай амьдарч байна л даа. Яг юуны төлөө ингэж их ачаалал аваад байна вэ? Яг юуны төлөө гэдгийг бодох хэрэгтэй. Маш их зүйл хүсээд байна. Тэр олон зүйлийг авахын тулд яарч байгаа юм. Нэг ажлыг амжуулах гээд л үүнийг ч хүсээд л. тэрийг ч хүсээд л. Олон юманд хөөгдөж байгаа мэт л амьдарч байна. Олон зүйл хүсээд байгаатай л холбоотой. Хэрвээ олон зүйл хүсэхгүй бол хүн тайван амгалан шүү дээ. Хэт олон зүйл хүсээд байгаа учраас л тэрийг ч амжуулах гээд л, үүнийг ч амжуулах гээд адгаад явдаг.
Сая би энд ярилцлагад орохоосоо өмнө кофе авах гээд “Надад гялс 1 кофе хийгээд өгөөч” гэсэн чинь дэргэд байсан хүн бас “Би яарч байгаа шүү” гэж байна. Үнэн шүү дээ. Би ч яараад л, тэр хүн ч яараад л, нийгмээрээ яараад, адгаад, үүнээс олон янзын асуудал үүсэж байна л даа. Тайван байж чадахгүй байна. Гэрлэн дохио асангуут сигналдаад эхэлж байна. Урдах машин хөдлөхийг хүлээж тэсэхгүй болтлоо яардаг болж.

-Хүмүүсийн зан ааш харилцан адилгүй. Тэр дундаа нас, үе хоорондын ялгааг их ярих боллоо. Залуу лам нар өмнөх үеийнхнээс өөр болсон уу?

-Мэдээж үе хоорондын ялгаа байлгүй яах вэ. Хүмүүсийн хэлдгээр G-Z үеийн лам нар олон бий. Хүмүүсийн яриад байдаг шинж мэдээж бий. Гэхдээ лам нарын хувьд аль ч үеийнх бай нэг л ном үзэж, түүнээсээ сурч байгаа. Тийм болохоор ухаарал нь ижил.

-Та “Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй бай” гээд байдаг. Гэтэл сайхан сэтгэл гэдэг өгөгдөл биш үү?

-Хүний сэтгэл гэдэг тогтворгүй зүйл. Эхнээсээ ямар байсан, дуусан дуустлаа тийм байдаг бол амьдрал амар байх байлаа. Бүх зүйл амархан байх байлаа. Ууртай хүнээс хол явчихна. Сайхан сэтгэлтэй хүнтэй ойрхон байчихна. Тэгээд л боллоо. Гэтэл тийм биш шүү дээ. Хүн бүр хувьсан өөрчлөгдөж байгаа. Бидний сэтгэл санаа, зан ааш байнга өөрчлөгдөж байдаг. Ялангуяа бид сэтгэлээ өөрчилж, залж залруулж, сэтгэлээ удирдаж явах ёстой. “Аа би ууртай хүн” гээд л өөрийгөө өөгшүүлээд яваад байж болохгүй. Хүмүүсийн дунд бас “Юу бодсоноо хэлчихдэг хүн” гээд л зарлаад явдаг хүмүүс байдаг. Тэрийгээ хөөрөгдөөд л, юу бодсоноо ярьчихдаг гэж өөрийгөө өөгшүүлээд байж болохгүй л дээ. Санаанд орсон болгоноо яриад явбал энэ тархин дотор чинь 9 шидийн бодол төрнө. Тэр болгоныг ярьж болохгүй биз дээ. Ярьж болох зүйл байна. Болохгүй зүйл байна. Бид зааглах ёстой. Тиймээс алдаагаа залруулах боломжтой. Ууртай догшин хүн уураа барьж болно. Сайхан сэтгэл гаргаж болно. Бидэнд сайхан сэтгэл зайлшгүй шаардлагатай байна шүү дээ. Энэ нийгэмд ямар хүн хэрэгтэй юм бэ?

Бусдадаа анхаарал хандуулдаг, нэг нэгнээ хайрладаг, бусдад ёс суртахуун үлгэрлэдэг хүн л бидэнд хэрэгтэй байна. Бид өөрсдөө л ийм хүмүүсийг гаргаж ирнэ. Бид өөрсдөө ийм байж бусдыг сайхан сэтгэлтэй байхад уриалж байгаад, тайван амгалан нийгмийг бүрдүүлнэ.

-Хиймэл оюуны хэрэглээ маш хурдтай хүч түрж байна. Аюултай санагдаад байгаа?

-Шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөний үр дүнд хиймэл оюун бий боллоо. Шинжлэх ухаан хөгжсөний хэрээр бид улам л амар амгалантай золгох учиртай баймаар. Гэтэл шинжлэх ухаан асар өндөр түвшинд хүрсэн ч бид амар амгалантай золгосонгүй. Асуудлууд ар араасаа гарч ирсээр л байна.
Хиймэл оюуныг бид аль болох эерэг талын мэдээллээр хангамаар байгаа юм. Барууны орнуудад хэрэглээнд нэвтэрсэн хиймэл оюуныг нэг хоногийн дотор хүнтэй хэрүүл хийлгэж сургасан байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд хиймэл оюунд эерэг мэдээлэл оруулж баймаар байгаа юм. Тэгэхгүй бол аюултай. Сэтгэл мэдрэхгүй гэдгийг бодолцох ёстой.

-Цахим хэрэглээ хэтэрхий хавтгайрчихлаа. Энэ нь нийгэмд асар их сөрөг нөлөө авчраад байна уу гэсэн бодол төрдөг юм? Та ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгт ордог юм гэсэн. Фэйсбүүкт юу байгаа билээ, бодоод үзье л дээ. Мэдээж гоё сайхан зүйлс зөндөө байгаа. Гэхдээ бид ихэнхдээ сөрөг зүйлсийг нь л их үзэж, нийтээрээ түгээж байна. Сөрөг зүйлс үзээд байхаар тэр технологи нь яг тийм сөрөг зүйлсийг л улам үзүүлээд байдаг. Нэг хэрүүл үзчихээр л араас нь өөр олон хэрүүл ар араас нь цувчихсан байдаг шүү дээ. Тиймээс энэ сошиал хэрэглээнд хэт автах аюултай. Саяхан айхтар гэмт хэргийн мэдээлэл их яригдлаа даа. Тэрийг үзсэн хүмүүс их хямарсан. Ер нь л сошиал хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөдөг. Тийм сөрөг зүйлсийг үзэхээ больчихвол тайван унтаж амарна шүү дээ. Сөрөг зүйлсэд татагддаг дутагдал хүнд бий. Энэ дутагдлаа бид дарж л явахгүй бол улам дэврээд ирвэл улам л сөрөг зүйлсийг хүмүүс рүү татна. Тиймээс аль болох эерэг тал руу нь чиглүүлж, эерэг зүйлсийг үзэхэд цаг гаргах хэрэгтэй. Миний фэйсбүүк тэр чигээрээ бурхны шашны фэйсбүүк шиг л байдаг юм.

-Бидэнд цаг гаргасанд баярлалаа.

0/1000