horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Нүүрсний хэргээр яллагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа суллагдана

post-img

Нүүрсний гэх хэрэгт холбоотой нь тогтоогдож шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа суллагдахаар болжээ. Анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, түүний хорих ялыг 4 сараар бууруулж байв.

Тэрбээр хоригдох хугацаандаа номын санч хийж байсан бөгөөд шагналын хоногоор шагнуулсан зэргээ тооцуулан энэ сард багтаан суллагдах аж.

0/1000