horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Түргэн тусламжийн төвийн хүний нөөц болон машиныг нэмснээр дуудлагад очих хугацаа багасжээ

post-img

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс нийт 40 машинтай 40 баг 103-ын дуудлагад гардаг байжээ. Өдөрт 1300-1500 дуудлага ирсний 61 хувьд нь 20 минутын дотор очдог бол бусад дуудлагад түүнээс дээш хугацааг зарцуулдаг байна. Энэ нь түргэний машины хүртээмж, хүний нөөцийн асуудалтай холбоотойг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд хэлж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 50 түргэний машин, 50 баг 103-ын дуудлагад гарч байгаа бөгөөд иргэдийн дуудлагын 67 хувьд 20 минутын дотор очиж байгаа аж. Харин 21-40 минутад очдог дуудлагын хувь 22 байсан бол 23 хувь болжээ. Үлдсэн 17 хувь нь иргэдийн дуудлагад 41 минутаас дээш хугацаа зарцуулж байна. Мөн нийт дуудлагын 60 хувь нь яаралтай гэсэн дуудлага эзэлдэг бөгөөд тус дуудлагын 68 хувьд 20 минутын дотор очдог байв. Тэгвэл өнөөдөр энэ үзүүлэлт 75 хувь болж сайжирчээ. Ингэснээр иргэдийн дуудлага өгсний дараа дахин лавлах дуудлага өдөрт 461 бүртгэгддэг байсан бол мөн 135 болж буурчээ.

0/1000