horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Гарал үүсэл нь тодорхойгүй мал, мах худалдан авахгүй байхыг анхаарууллаа

post-img

Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, бүлэг этгээд 2025 оны 11-р сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг хулгайлан, бэлчээр дээр нь нядалж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Малын хулгайн гэмт хэрэг их бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас гарал үүсэл нь тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг олон нийтэд хандан уриалж байна.

0/1000