horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Автобусанд мартсан нөүтбүүкийг нь оюутан олж өгчээ

post-img

Иргэн Д 2026.02.05-ны 17:40 цагт М:5 чиглэлийн 3-215 гарааш дугаартай автобусанд нөүтбүүкээ мартан буужээ. Түүнийг нь Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд олж, уг автобусны жолоочид хүлээлгэн өгсөн байна. “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Тогтохбаяр уг нөүтбүүкний эзнийг олж өгсөн аж.

Үүнд Д талархаж ”Автобусанд орхиод буусан нөүтбүүкээ олдоно гэдэгт огт итгээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус шинэчлэгдэж, бүрэн камертай болсон нь маш сайхан байна. Хүмүүс хэрэгтэй зүйлээ орхиж буугаад хэзээ ч олддоггүй байсан үе саяхан. Монголын залуус ямар сайхан болоо вэ. Сонсогч хүүхдүүд, жолооч болон салбарын хамт олонд маш их баярлалаа” гэж талархал илэрхийлсэн тухай Нийтийн тээврийн газар мэдээллээ.

0/1000