Сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор НИТХ-аас Ажлын хэсэг байгуулсан. Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд зах худалдааны төвийг зорих иргэпийн цуваа нэмэгддэг. Иймд автозамын ачаалал үүсгэхгүй, түгжрэлийг сааруулахын тулд цагийн хуваарийг нь сунгаж, 00:00 цаг хүртэл уртасгахыг санал болгожээ. Ийн цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ. Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр”, “Номин Тав трейд”, “Хүчит шонхор”, “Юмт Бөмбөгөр” худалдааны төв, “Скай хайпермаркет” дэлгүүрийн удирдлагуудтай уулзжээ. Уртасгасан цагаар ажиллах эсэхийг өнөөдөр эцэслэх юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Зах худалдааны төвийг уртасгасан цагаар ажиллуулах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
- 2026/02/06
- •
- 16 цаг 58 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
