horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын дарга Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

post-img

УИХ-ын дарга Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал, Австрали Улс бол манай улсын гуравдагч хөрш бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш орнуудын нэг гэдгийг онцлоод хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хагас зуун жилийн туршид уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй болон сэргээгдэх эрчим хүчний салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж байгааг тэмдэглээд  Австралийн парламентад Австрали-Монголын найрамдлын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна гэлээ. Цаашид хоёр улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. 

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлснээ мэдээлж, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засгийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө эхлүүлсэн ажлуудаасаа дурдлаа. Уг санаачилгын хүрээнд зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг тэлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль, тогтоомжийн давхардал, хүний эрхийн зөрчлийг арилгах зэрэг ажлууд багтаж байгаа аж. Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд олон улсад нөлөө бүхий банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгааг дуулгалаа. Энэ санаачилгыг Австралийн банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

0/1000