horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Зам тээврийн осол болсон газрыг орхисон 12 жолоочийн жолоодох эрхийг хасжээ

post-img

Тээврийн цагдаагийн алба өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-нд 463 зам тээврийн ослын дуудлага бүртгэжээ. Үүнээс 27 жолооч осол болсон хэргийн газрыг орхисон тохиолдол гарчээ. Тэднээс 12 жолоочид зөрчлийн тухай хуулийн дагуу жолоодох эрхийг нэг жилээр хассан бол үлдсэнд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Хэргийн газрыг орхиж явсан жолооч нарын зүгээс “өмнө нь тээврийн хэрэгслээ мөргүүлчихсэн байсан эсвэл халтирч мөргөсөн, автомашинд сэв суугаагүй” гэх мэтчилэн шалтгаантай байдаг байна. Энэ мэтчилэн өдөрт гарч буй зам тээврийн ослоос 20-30 жолооч ослын газрыг орхин явдаг байна.

0/1000