horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сангийн сайд Б.Жавхлангийн аавын нэрэмжит хоккейн тэмцээн эхэллээ

post-img

“Болд” сангийн нэрэмжит, “Найрамдлын Дархан” шайбтай хоккейн ахмадын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн “Найрамдал” мөсөн талбайд өнөөдөр эхэллээ. Мастерс ангиллын энэ тэмцээнийг Дархан-уул аймгийн шайбтай хоккейн холбоо хамтран зохион байгуулж байна. 2014 оноос хойш 10 дахь удаагаа зохион байгуулж буй энэ тэмцээнд өнөө жил 10 багийн 140 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Хоккейчид 3 өдөр өрсөлдөж, 2-р сарын 8-нд аваргаа шалгаруулна. Өмнө нь энэ тэмцээнийг 40-өөс дээш насныхны дунд зохион байгуулдаг байсан бол өнөө жилээс 40+, 50+ нас гэсэн 2 ангилалтай болгожээ.

Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч нь Сангийн сайд Болдын Жавхлан. Тэр “Лувсангийн Болд” сангийн тэргүүн. Ардын их хурлын депутат Лувсангийн Болд бол түүний аав юм.

0/1000