УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюуныг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр ИЗНН-ын дарга Б.Батбаатар 2 удаа санал тавьсан тухайгаа мэдэгдсэн. Үүнд С.Оюун татгалзсан хариу өгсөн байна.
ИЗНН-ын дарга асан С.Оюун:
-Би олон улсын байгууллагад ажиллаад 10-аад жил болж байна. Олон улсын байгууллагад ажиллахдаа намын гишүүнчлэлээс татгалздаг. Олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүн улс төрийн үйл ажиллагаанд оролцож болдоггүй. ИЗНН-ын дарга байсны хувьд ногоон хөгжлийн бодлогыг авч яваад баяртай байдаг. Иргэний хувьд санал бодлоо хэлэх зүйл бол байлгүй яах вэ.
Б.Батбаатар намын даргын саналд бол хүндэтгэж байгаа. Гэхдээ би дэвшихгүй. Тийм бодол байхгүй. Эмэгтэй хүн нэр дэвшвэл дэмжинэ. Эмэгтэйчүүдийг дэмжих нь зөв шүү дээ. Би өөрөө бол улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй.

