horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Охид жирэмслэх, төрөх нь цөөрч байна

post-img

Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин доогуур, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж бага, ердийн хэрэгцээний дутагдалтай орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 2023 оны байдлаар өсвөр үеийн 1000 охидод ногдох төрөлтийн түвшин Дэлхийд 41.3 байв. Энэ нь 2000 онтой харьцуулахад буурсан хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс, Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад жирэмсэлсэн охид цөөрөхгүй байсаар байна. Бага, дунд орлоготой улс оронд 21 сая охид жирэмсэлсний 50 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлт аж. Тэдний 55 хувь нь үр хөндөлт хийлгэжээ.

Монгол Улсад 2023 оны байдлаар өсвөр үеийн 15-19 насны 1000 охин тутмын 18 нь, орон нутагт 16-17 нь, Улаанбаатар хотод 20 нь жирэмсэлж байна. Тухайн онд 20-иос доош насны 609 эмэгтэй үр хөндүүлжээ. Нийгмийн түүвэр үзүүлэлтийн судалгаагаар 15-19 насны охидын төрөлтийн түвшин 2018 онд 42.6 байсан бол 2023 онд 27.6 болж буурсан байна.

Энэ тухай Эрүүл мэндийн яамны санаачилгаар. 2-р сарын 5-нд зохион байгуулсан “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх”тухай салбар дундын хэлэлцүүлгээр хөндлөө. Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Уг хэлэлцүүлгээс ггарсан бодит санал, шинэлэг шийдэл, нотолгоонд суурилсан зөвлөмжийг бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам бүх талаар анхаарч, хамтран ажиллах болов.

0/1000