Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Нутгийн зөвлөлөөс санаачлан, ССАЖЗЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Мандал сумын ЗДТГ, Түнхэл тосгоны захирагчийн алба, БТСГ, Соёл урлагийн газар хамтран, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, өвлийн спортыг сурталчлах зорилгоор 2-р сарын 7, 8-нд анх удаа “Түнхэл” өвлийн наадам зохион байгуулж байна. Тус наадмыг 2000 орчим иргэн үзэж байна.

Өвлийн спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдний чөлөөт цагаараа спортоор хичээллэх хүсэл зорилгыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгалийн онцлогт тулгуурлан 4 улирлын аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор уг наадмыг зохион байгуулж байна.

Энэ наадмын хүрээнд болж буй спрртын тэмцээнд Улаанбаатар хот, Архангай, Хөвсгөл, Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 530 тамирчин тэшүүр, снөүборд, шорт трек, мөсөн авиралт, мөсний сур харваа, ганган жороо зэрэг спортын 9 төрөлд өрсөлдөж байна.
Энэ өвлийн наадмыг жил бүр зохион байгуулахаар болжээ. Наадам маргааш буюу 2-р сарын 8-нд үргэлжлэн явагдана.

