horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Үнийг зохиомлоор нэмбэл 5 хүртэлх сая төгрөгөөр торгоно 

post-img

Сар шинийн баяр болох гэж буй энэ өдрүүдэд зах худалдааны төвүүдээр бараа бүтээгдэхүүний үнэ үндэслэлгүй өсөх тохиолдол гардаг. Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохиомлоор үнэ нэмсэн этгээдэд хариуцлага тоох заалттай.

Үүнд,

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,

• Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5 сая төгрөг/ төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.

Зохиомол үнийн хөөрөгдлөөс сэргийлж Монополын эсрэг газрын зүгээс аж ахуй эрхлэгчдэд лангуу болон үйлчилгээний хэсэгт үнийн мэдээллийг байршуулж хэвших, үнийн өөрчлөлттэй холбоотой үндэслэл бүхий бодит мэдээлэл, төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд өгөх, баталгаат хэмжих хэрэгсэл ашиглах, хэмжих нэгж болон хэмжээний талаар мэдээлэл өгч хэвших, хэрэглэгчийн гомдол хүлээн авч шийдвэрлэх журамтай байх, үйлчилгээний соёл, хандлагыг дээшлүүлж ажиллах зэрэг чиглэлээр шаардлага, зөвлөмж өгчээ.

0/1000