Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч У.Мягмарнаран, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баяржавхлан, цагдаагийн ахлагч Б.Санжаа, дэд ахлагч Э .Амарбаясгалан нар 3 хүүхдийн амь аварлаа.
Тэрбээр “Цахим-архи худалдаа”, “Сар шинэ-2026” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд 2026.02.06-ны оройн 22:50 цагт Нисэхийн эцэс орчимд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж явахдаа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 23-876б тоотод гал гарч байхыг харжээ. Тэд асран хамгаалагчгүй байсан бага насны 3-н хүүхдийг аварсан байна. Гал цахилгаанаас үүдэн гарчээ.

