horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Залууст Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүрэг, ач холбогдлыг ойлгуулах хөтөлбөр эхэлжээ

post-img

Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх “Залуусын давлагаа клуб”-ийн санаачилгаар “Би Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол” хоёр сарын хугацаатай суралцах хөтөлбөр хоёр дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс уг хөтөлбөрийн суралцагчдад хоёрдугаар сарын 6-ны өдөр “Нутгийн өөрөө удирдах ёс гэж юу вэ” сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл хийсэн байна. Мэдээллийн дараа суралцагчид туршилтын сонгууль зохион байгуулж, санал тоолох төхөөрөмжид сургалтын саналын хуудас уншуулан дадлага хийлгэжээ.

Нутгийн өөрөө удирдах ёс болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг, шийдвэр гаргах үйл явцын талаарх хүүхэд, залуусын ойлголт мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх замаар оролцоог нэмэгдүүлэхийг зорилготой уг хөтөлбөр нь “Дүфрэснэ Готьерын Сан”-гийн санхүүжилттэй “Маргинал бүлгийн хүүхэд, залуусыг эрх мэдэлжүүлж, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа аж. Хөтөлбөрийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал дэмжиж байгаа бөгөөд тус дүүргийн 16-22 насны 30 оролцогч хамрагдаж байгаа юм.

Суралцагчид “Иргэдийн төлөөлөгчдийн Хурал ба хүүхэд, залуусын утга учиртай оролцоо”, “Би иргэдийн Хурлын төлөөлөгч байсан бол” хоёр удаагийн үндсэн сургалтад оролцохоос гадна Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиглагчаар оролцож, багийн ажил хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

0/1000