horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 1, 1 хэрэгт нийт 9 объектод нэгжлэг явуулжээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгажээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 914 хэрэг шалгагдаж байна.

Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын тус бүр 1 хэрэгт нийт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан гэнэ.

0/1000