Өнгөрсөн бямба гарагт Улаанбурхан өвчний хүндрэлээс болж 1 иргэн нас барсан бол одоогийн байдлаар нэн хүнд өвчтөн 1, хүнд өвчтөн 7 байгааг ХӨСҮТ-ээс мэдэгдсэн байна. Уг өвчнөөс болж 87 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 47 нь нийслэлд байгаа юм.
Улаанбурхан өвчний тархалт ахин нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор орон даяар 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажил өрнөж байна.



