Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох хуваарь гарчээ. Тэгвэл сар шинийн баяраас өмнө хүүхдийн мөнгө болоод олон хүүхэдтэй өрх, эцэг эхэд олгох мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг зэрэг тэтгэмжүүд олгогдох хуваарь байна. Тодруулбал дээрх тэтгэмжүүд 2-р сарын 12-нд буюу ирэх пүрэв гарагт иргэдийн дансанд орох нь. Төрөөс сар бүр олгодог асаргааны тэтгэмж, амжиргаа дэмжих тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр зэргийг энэ сарын 11-нээс 25-ны өдрүүдэд багтаан олгоно хэмээн тодорхой өдөр заагаагүй байна. Тэгвэл үндэсний их баяр наадам, сар шинийн баяраар ахмадуудад олгодог насны хишгийг цагаан сараас өмнө олгодог хуваарь бий.




2026-02-09 05:33:15
1072 huwitsaa olgogdoh uu?