Цахим орчинд “…бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж улмаар биед нь бүлэглэн халдаж байгаа” гэх агуулга бүхий видео бичлэг нийтлэгдсэн. Үүнтэй холбоото Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. “Дээрх асуудлыг шалгахад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-нд иргэн О-г гэртээ байхад нь өмнө үерхэж байсан Х дуудан хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай нийлэн, бие эрх чөлөөнд нь халдсан асуудлыг бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх иргэд насанд хүрсэн хүмүүс” гэлээ.



