horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Гүйлгээ амжилттай” гэх хуурамч зураг ашиглан 16,500,000 төгрөг залилжээ

post-img

Сүүлийн үед иргэд бэлэн мөнгө хэрэглэх нь багасаж, цахимаар төлбөр тооцоо хийх нь их болсон. Энэ нь залилагч этгээдүүдэд боломж олгож байна. Тухайлбал: Худалдан авалтын төлбөр хийхдээ интернэт банкны захиалгат гүйлгээ цэсийг ашиглан, гүйлгээ хийсэн мэт харагдуулж, амжилттай шилжсэн гэсэн хуурамч дэлгэцийн зураг үзүүлэн, хүн залилан мэхлэх хэрэг нэмэгджээ.

Мөн урьдчилан бэлдсэн гүйлгээний зураг ашиглан бусдыг төөрөгдүүлж, бараа бүтээгдэхүүн авч буй хэрэг гарсаар байна. Цагдаагийн байгууллагаас аливаа худалдан авалтын төлбөр заавал дансанд бодитоор орсон эсэхийг шалгах шаардлагатайг удаа дараа анхааруулсан хэдий ч хохирогчдын тоо буурахгүй байгаа аж.

Хамгийн сүүлд бүртгэгдсэн жишээг дурдвал “Iphone 17 Pro” загварын 2 ширхэг гар утсыг урьдчилан бэлдсэн гүйлгээний хуурамч зураг ашиглан авч, 16,500,000 төгрөгөөр хохироосон хэрэг гарчээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж буй.

Иймд иргэдийг энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, дансанд орлого бодитоор орсон эсэхийг заавал нягталж шалгахыг цагдаагийн байгууллага сэрэмжлүүллээ.

0/1000