horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Өнөөдөр Р.Чойномын мэндэлсэн өдөр

post-img

“Эрх чөлөөний дууч” хэмээн алдаршсан Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1936 оны хоёрдугаар сарын 10-ны энэ өдөр Хэнтий аймгийн Дархан сумын нутагт төржээ.

Эцэг эхээсээ тэрээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан юм.

Бага сургуулийн дөрөвдүгээр ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн зургадугаар ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй гэдэг. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.

Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авьяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, Орос, Казак, Монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, Казак, Монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг болжээ. Мөн зураг зурж, баримал сийлбэр бүтээж, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн  билээ.

Түүний “Би 45 хүрвэл 100 хүрсэнд тооцно гэсэн” нь 100 насалсан юм шиг уран бүтээл хийнэ гэсэн санаа байжээ.

П.Лхагважаргал 

0/1000