horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүлэв

post-img

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд өчигдөр ахмад болон өсвөрийн бөхийн барилдаанаар эхэллээ. Ахмад бөхийн барилдаанд 50-иас дээш насны 24 бөх зодоглосноос Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Ээлтхан” галын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А. Сүхбат түрүүлэв. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ч. Эрдэнэчулуун үзүүрлэлээ.

Барилдааны их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн начин Б.Пүрэвсүрэн шалгарлаа. Дунд шөвөгт улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Ц.Жамсран, аймгийн начин О.Одсүрэн нар үлдэв.

Дархан аварга А.Сүхбат хамгийн сүүлд 2006 онд Бөхийн өргөөнд болсон барилдаанд барилдсан аж. Тэрээр 20 жилийн дараа барилдахдаа ахмадын барилдаанд түрүүллээ.

0/1000