horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Салсан найз охиноо дуудаж, бүлэглэн зодсон гэх Ч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

post-img

Салсан найз охиноо дуудаж, бүлэглэн зодож буй бичлэг өчигдөр цахим сүлжээнд нийтлэгдсэн. Насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд нийлж, бусдыг хэл амаар доромжлон, биед нь халдаж буй уг бичлэгтэй холбоотой хэргийн талаар цагдаагийн байгууллага өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус хэргийг нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. 16 настай Ч өмнө нь үерхэж байсан найз охин болох 21 настай О-гийн биед хувийн таарамжгүй харилцааны улмаас халджээ. О бусдын биед халдах үйл явцаа гар утсаар бичиж авсныг цагдаагийн байгууллага тогтоожээ. Хохирогч эмэгтэй шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хандсан байна.

Ч уг гэмт хэргийг 1 эрэгтэй, 1 эмэгтэйтэй хамт үйлдсэн байна. Хохирогчийн гэмтлийн зэрэг, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөлөөс хамаарч, тэдэнд ямар ял төлөвлөхөө прокурор шийдэх юм. Одоогоор тэдэнд Эрүүгийн хуулийн аль зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхой болоогүй байна.

Тэрээр хуучин найз охиноо бусадтай бүлэглэн зодсоныхоо дараа нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт биедээ хутгатай явж, тухайн хохирогчийг дахин хайсан байв. 16 настай Ч өмнө нь ийм гэмт хэрэгт холбогдож байжээ.

0/1000