horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ахмадууд зарим банкны шаардлагыг хангахгүй байгаа тул зээл авч чадахгүй байна

post-img

Улсын хэмжээнд 294.4 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй гэх судалгаа бий. Тэгвэл өнгөрсөн оны 10-р сарын байдлаар нийт тэтгэврийн зээлдэгчдийн өр, орлогын харьцаа дунджаар 82.6 хувьтай байна. Мөн ахмадууд зарим банкны эрсдэлийн шаардлагыг хангахгүй байна гэх шалтгаанаар зээл авч чадахгүй байгаа аж.

Харин Монго банкнаас ахмадуудад барьцаа хөрөнгө байдаггүй тул эрсдэлийн шаардлага тогтоодог. Уг шаардлагаа хэрхэн тогтоохыг тухайн банк шийддэг гэдгийг онцолж буй. Цаашид тэтгэврийн зээлийн тогтолцоог шинэчилж, зээлийн хүүг бууруулах шаардлага байгаа гэж ахмадууд болон эдийн засагчид үзэж байгаа юм.

0/1000