Манай улсын иргэд болон ченжүүд энэ оны эхний 1 сард гадаадаас суудлын 6014, ачааны 1347 машин оруулж иржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал суудлын машин 62.3%-иар, ачааны машин 48.8%-иар цөөн байна. Энэ нь Улаанбаатар хотод явах тээврийн хэрэгсэлд улсын дугаар дураар нь олгохоо больсонтой холбоотой аж.


