Циркийн урлагт 27 дахь жилдээ ажиллаж буй уран нугараач, МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн 43 дахь хүндэт иргэн боллоо. МУГЖ Э.Лхагва-Очир нь 1987 онд Налайх дүүрэгт төрж өсөн, 9 настайгаасаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшийн гарын шавь болон уран нугаралт, тэнцвэрийн урлагаар хичээллэж эхэлсэн.
Тэрбээр Монгол Улсаа төлөөлж 30 орны 300 гаруй хотоор 10 мянга орчим тоглолтод оролцсон ба, шагнал урамшууллаас нь дурдвал,
- Монакогийн олон улсын циркийн сургуулиудын 16 дахь удаагийн “Première Rampe” тэмцээний Хүрэл цомын эзэн
- ”Хюэ” олон улсын соёлын наадмын тусгай шагналт
- Олон улсын циркийн Алтан цомын эзэн
- Итали, Лиана Орфейн нэрэмжит олон улсын циркийн 29 дэх удаагийн мөнгөн цомын эзэн
- Франц, Гренобль, Овернь-Рона-Альп Изерийн циркийн 23 дахь удаагийн наадмын “Golden Star” зэрэг шагналын эзэн юм.


