horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Монгол Улс авлигын индексээр 182 орноос 124 дүгээрт жагсаж, 10 байр ухарчээ

post-img

Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 31 оноо авчээ. Авлигын нөхцөл байдлыг жилд ганцран удаа эрэмбэлдэг Транспэрэнси интернэшн байгууллагаас гаргасан уг судалгаагаар Монгол улс дахв авлигын нөхцөл байдал улам бүр гаарчээ гэдэг дүгнэлт гарсан байна.

Ази Номхон далайн бүсийн дундаж оноо 44 байдаг бөгөөд ардчилал бүрэн хэрэгждэг улс орнуудын авлигын индексийн дундаж оноо нь 73, ардчилал нь гажуудсан орон нь 47 оноотой байдаг аж. Харин ардчилсан бус засаглалтай улс орнууд дунджаар 33 оноотой байдаг. Монгол улсын хувьд ардчилсан бус засаглалтай улс орнуудын дундаж оноонд ч хүрэхгүй хэмжээний бага оноо авсан нь авлига улам бүр газар авсныг илтгэх нэг дохио болж байж мэдэх юм.

Транспэрэнси интернэшнл байгууллагаас Монгол улсын авлигын индекс 10 байр ухрах болсон шалтгаанд ямар үзүүлэлт нөлөөлсөн талаар тодорхойлжээ. Үүнд:   

  • Манай улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн боловч энэхүү өсөлт нь тогтвортой бус, түр зуурын шинжтэй байгааг анхаарах шаардлагатай. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх зайлшгүй хэрэгцээ тулгарч байна.
  • Хуулийн засаглал, ардчиллын үнэлгээний нэг чухал үзүүлэлт болох нийгмийн халамжийн бодлого оновчгүй хэрэгжиж, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь өнгөрсөн, одоо, ирээдүйд эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг залруулах нь зүйтэй.
  • Бизнесийн орчны үнэлгээнүүд буурсан нь бизнес эрхлэгчдээс авсан асуулгын шууд үр дүн бөгөөд дараах шалтгаануудыг онцолж байна. Үүнд: хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор хэт дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдвэрлэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул зэрэг асуудлууд багтана.
  • Дотоодын хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр байгаагаас шалтгаалан гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах өртөг нэмэгдэж, эрсдэлтэйд тооцогдон хөрөнгө оруулалт хомсдож байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын эрсдэлийг бууруулах, бодлогын тодорхой, тогтвортой орчныг бүрдүүлэх шаардлагатай.
  • Урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр байгааг холбогдох үзүүлэлтүүд харуулж байна. Хэдийгээр ардчиллыг хадгалж үлдэх чиглэлээр төрөөс бодлого, арга хэмжээ авч, ил тод байдлыг нэмэгдүүлэх тодорхой ахиц гарч байгаа боловч ил болсон мэдээлэл болон хариуцлага тооцох явцын хоорондын зөрүү асар их хэвээр байна.
  • Хүний эрхийг бүх салбар, бүх түвшинд бүрэн хангах, ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагуудын эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхүүдийг бодитойгоор эдлүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай.

Дээрх асуудлуудын хүрээнд Монгол Улсад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай дараах чиглэлүүдийг онцолж байна. Үүнд: улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай.

Мөн төрийн өмчит компаниудыг бизнесийн салбарт давамгайлан, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар хөгжүүлэх нь хор уршигтайг анхаарч, энэхүү байдлыг залруулах нь зүйтэй. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлага, томилгоог зөвхөн чадавхад суурилсан, ил тод сонгон шалгаруулалтаар явуулах нь олон улсын оновчтой туршлага юм.

0/1000