Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИНОнцгой урамшуулалтай “Maza Coffee”-г зөвхөн Фандиа-аас
- 2026/02/10

- -7 цаг -13 минутын өмнө

- 3 мин уншина

Зөвхөн Монголд л байдаг Говийн Мазаалай баавгайгаас брэндийн өнгө төрх, үнэ цэн , кофены үр, амтыг уялдуулан судалж, онцлог байдлыг нь шингээн бий болгосон “MAZA COFFEE” брэндийн урамшуулалтай төсөл Фандиа платформ дээр байршиж, олон нийтэд танилцуулагдлаа.

Монгол хүн таны дотоод эрч хүчийг сэргээх Maza Coffee-гоор бэлэг барья.

Кофены соёл хөгжин дэлгэрч буй өнөө цагт магадгүй та өөрт таалагдах амтаа олоогүй, олон сараар дэлгүүрийн тавиур дээр чанараа алдсан үрээс уйдсан, шинэлэг бас шинэхэн хуурч савласан кофег туршиж, амталж үзмээр байгаа бол энэхүү төсөл таны кофены хэрэглээг шинэ түвшинд гаргахад туслах зорилготой юм.

Төслийн хүрээнд “Maza coffee” нь хэрэглэгчдэдээ брэндийн үнэ цэнийг таниулах, үйл ажиллагаагаа өргөжин тэлэх, кофенд дуртай хэн бүхэнд шинэхэн үрийг амтлуулах, цаашлаад хамгийн шинэхэн, чанартай Drip coffee-ыг хэрэглэгчдэд хүргэх шинэ төхөөрөмж авахаар төлөвлөжээ. Мөн хэрэглэгчдийн оролцоог бодит дэмжлэг болгох үүднээс авсан кофе бүрийн 1% Мазаалай хамгаалах санд хандивлагдах юм байна.

БРЭНДИЙН ҮНЭ ЦЭН

Үндэсний брэнд “Maza coffee” нь орчин үеийн хэв шинж болон Монгол хүний амтлах хэв маягт тохируулан Бразил, Индонез, Этиопын өндөр чанарын кофены үрүүдийг тариаланчдаас нь шууд авч, Монголдоо хуурч цоо шинэ амтыг гарган хэрэглэгчдэдээ хүргээд удаагүй байгаа.

Брэндийн өнгө төрх нь Мазаалай баавгайгаас эхлэлтэй. Мазаалай бол улаан номд орсон, дэлхийд тоо толгой нь маш цөөн, говийн хүнд нөхцөлд, хоол тэжээл хомс орчинд тэсвэрлэн амьдардгаараа хатуужил, дасан зохицох чадварын бэлгэдэл болсон бахархалт амьтан юм. Тэсвэр тэвчээр, тэнцвэртэй байдал, дотоод эрч хүч, онцгой ховор оршихуй гээд Мазаалай нь Монголчуудыг илэрхийлж чадна хэмээн төслийн баг онцолж байна.

Ийм үнэ цэнийг нэгтгэсэн онцгой амтыг бий болгохын тулд олон төрлийн кофены үрийг нарийн хуурч, хольсны эцэст өөрсдийн гэсэн амтыг гарган авчээ. Тус кофе нь анхлан ууж эхэлж буй хэрэглэгчдээс эхлээд амт, үнэр, чанарыг эрхэмлэдэг кофе мастер хүмүүст ч тохиромжтой гэдгээрээ онцлог.

Уг брэндийн гол үнэ цэн нь Монгол концепцтой кофег бий болгосон явдал юм. Дэлхийн улс орон бүр өөрийн онцлог кофегоороо танигдсан байдаг. Тухайлбал, Бразил кофены үйлдвэрлэлээрээ, Вьетнам өвөрмөц уух соёлоороо, Колумб чанарын стандартаараа алдартай. Тэгвэл Монгол Улс өөрийн онцлог, амт, бэлгэдэлтэй кофег дотооддоо дэлгэрүүлж, цаашлаад дэлхийд таниулах боломжтой гэж “Мaza” брэндийн хамт олон үзжээ.

Магадгүй “Maza coffee” хүн бүрийн хэрэглээнд нэвтэрснээр нэн ховордоод буй говийн Мазаалайг дэлхий дахинд таниулж, тоо толгойг нь өсгөх хамгааллын ажил илүү өргөн хүрээнд өрнөх шинэ боломж нээгдэх ч юм билүү. Хэрвээ та кофенд дуртай, мөн Мазаалай баавгайд туслахыг хүсдэг нэгэн бол FUNDEA.MN платформ руу орж санхүүжилт босгоход хувь нэмрээ оруулах боломжтой.

Доорх холбоос дээр дарж төсөлтэй танилцаарай.

Мазаалай баавгайг Мaza coffee–р аварцгаая — Fundea

- Шинэ
- Хандалттай