horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөгжлийн банкны гэх тодотголтой шүүх хурлыг хойшлуулжээ

post-img

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн гурван хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Уг шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож буй Б.Баатарсайхан, Д.Батсүх нарын өмнөх шүүх хурал дуусаагүй үргэлжилж байгаа аж. Тиймээс тэд уг шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргажээ. Мөн өмгөөлөгч Ц.Дэлгэрням эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй болсон байна. Эдгээр шалтгаанаар шүүх хурлыг 3-р сарын 2-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

0/1000