Засгийн газрын ээлжит хуралдаан уламжлал ёсоор өнөөдөр 08:00 цагт эхэллээ.
Хэлэлцэж буй асуудал:
- -“Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- -“Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- -“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- -“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- -“Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- – Бусад
Танилцуулах асуудал:
- -“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар /-Боловсролын яам; -Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; -Эрүүл мэндийн яам; -Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам/
- – Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, саналын талаар
- – Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран баталгаажуулах талаар
- – Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж буй ажлын үр дүнгийн талаар

