horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хилээр 3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан 3 гадаад, 1 монгол иргэний хэргийг шалгаж дуусжээ

post-img

Гадаад улсын иргэн С.М, Ж.Т, Л.Ж гурав, Монгол Улсын иргэн М.Н-тэй хамтран, өнгөрсөн жил Монгол Улсын хилээр 3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан юм. Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгаж, уг этгээдүүдэд Эрүүгийн  хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Энэ хэргийг шалгаж дууссан тул прокурор уг заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шижүүллээ.

0/1000