horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Кино урлагийг дэмжих сан кинонд 2 шаардлага нэмжээ

post-img

Кино урлагийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн агуулга, нийгмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 2 шаардлага нэмж тусгажээ. Үндсэн гэрээний 11.16 дахь заалтыг шинэчлэн найруулж, кино уран бүтээл нь Монголын түүх, соёл, зан заншил, өв уламжлалыг тодорхой, харагдахуйц байдлаар тусгасан байх гэсэн шаардлага нэмсэн байна.

Шинэчилсэн заалт:

  • Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний онцлогийг илэрхийлэх элементүүдийг заавал оруулах: Тухайлбал: Чингис хааны хөрөг, морин хуур, үндэсний хувцас зэрэг үндэсний бэлгэдлийг уран бүтээлд тодотгож харуулах;
  • Тэгш хүртээмжийг бий болгох зорилгоор сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан, монгол хэл дээр хадмал орчуулга байрлуулах, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл хөдлөл, дүрслэлийг тайлбарласан нэмэлт синхрон дуу оруулсан хувилбаруудыг бэлтгэн ирүүлэх

Энэ өөрчлөлт нь үндэсний кино уран бүтээлээр дамжуулан, Монголын түүх, соёлын онцлогийг илүү тод харуулах, үндэсний бахархлыг төлөвшүүлэх бүх иргэнд тэгш хүртээмжтэй соёлын бүтээгдэхүүн хүргэх зорилготой аж.

0/1000