horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

А.Амар “Монголын товч түүх” бүтээлийн шинэ хэвлэлийн нээлт боллоо

post-img

Мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан “Эрдэм төгс Амар” сангийн санаачилгаар Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг кирилл үсгийн хөрвүүлгийн хамтаар шинэчлэн хэвлэж, номын нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд зохион байгууллаа.

Одоогоос 90 гаруй жилийн өмнө худам монгол бичгээр 5000 хувь хэвлэгдсэн “Монголын товч түүх” (тэргүүн дэвтэр) бүтээлийн анхны хэвлэл өнөө цагт ховордсон билээ. Энэ удаагийн хэвлэлд 1934 оны эхийг анхны хэмжээгээр нь гэрэл зургаар буулган, кирилл үсгийн хөрвүүлгийг хамтатган эрхлэн гаргасан нь судлаач, оюутан, уншигчдад чухал ач холбогдолтой болж байна.

А.Амарын энэхүү зохиол XIII зууны эхэн үе, Чингис хааны түүхийг хураангуйлан бичсэн бөгөөд Монголын түүх судлалын анхны томоохон бүтээлүүдийн нэг хэмээн түүхчид үнэлдэг. Иймд уг бүтээлийг эх хэвээр нь хадгалан, орчин цагийн уншигчдад хүртээмжтэй болгон дахин хэвлүүлсэн нь үндэсний түүх, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

0/1000