Үндэсний урлагийн их теартынхан УГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Э.Чойдог-100 жил” хүндэтгэлийн тоглолтыг үзэгч олондоо толилуулах нь. Уг хүндэтгэлийн тоглолт энэ сарын 27-нд болох аж.
Түүний I симфони буюу 1961 онд бүтээсэн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлэх юм.
Нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдог нь “Монголын сайхан орон” I симфони, “Жалам хар” бүжгийн хөгжим, “Миний ээж” “Саальчин бүсгүй” тэргүүтэй олон бүтээлээрээ нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон нэгэн билээ.


