Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан. Тэгвэл Иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байдаг аж.
Тухайлбал, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх үед жолооч гар утас ашиглаж зөрчлийг машин дотроос зураг авч илгээсэн тохиолдол хангалтгүйд тооцогдоно.
Иймд зөрчлийн зураг илгээхдээ дараах шаардлагыг хангахыг санууллаа.
Үүнд:
- Тээврийн хэрэгсэл бүтэн харагдах
- Орчин, байршил тодорхой байх
- Замын боржуур-хашлага, тэмдэг, тэмдэглэгээ харагдах
- Улсын дугаар тод, уншигдахуйц
- Хэт ойр, хэт холоос авахгүй
- Зургийн чанар, нягтаршил сайн
- Байршлын мэдээлэлтэй зөрөхгүй
Иргэний илгээсэн мэдээлэл нь зөрчлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул шаардлагыг хангаж илгээхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөлөө.

