horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

796 мянган төгрөгийн тэтгэвэр ядарсан бидний эм тарианд ч хүрэхгүй байна

post-img

Тэтгэврийн доод хэмжээг нэмж, 1.5 сая төгрөг болгохыг шаардан Монголын ахмадын холбоо өнөөдөр дахин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ахмад настан: “Ахмад настны хуулийг биелүүлэхийг шаардлаа. Үндсэн хуульд заасан мөнгөн тусламж үзүүлэх эрхийг яагаад хасаад байгаа юм бэ? 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилахыг шаардаж байна. Хөгшчүүл ийм ядруу байхад хурган дарга нарын өрөө ямар тансаг байна вэ? Ийм ялгаатай байдлыг л бид эсэргүүцэж байна. Сар шинийн дараа шаардлагынхаа хариуг нэхнэ. Үүнд:

  • Ахмадуудыг хуурч авсан 1072 хувьцааг эргүүлэн өгөх,
  • Тэтгэврээ өвлүүлэх боломжийг бий болгох,
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах
  • Ахмад настны хуулийг биелүүлж, ААН бүр ахмадын сан байгуулах зэргийг шаардаж байна

Ахмад настан: Тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Гэтэл бидний шаардлагыг хүлээж авахгүй байгаа учраас тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Цагаан сарын дараа хөдөө орон нутгийн ахмадууд ирэх хүсэлтээ өгсөн. Тиймээс Сар шинийн дараа ахмадууд улам олуулаа болж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгохыг шаардан, үр дүнд хүрэх хүртэл тэмцэх болно.

Ахмад настан: Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг дэмжиж, Сүхбаатар аймгаас ирлээ. Төр засаг сонгууль болох үед тэтгэврийн зөрүүг арилгана гэж амладаг. Зарим хуулийн цоорхойг ашигласан ахмадууд нь 3-4 сая төгрөгийн тэтгэвэр авдаг. 796 төгрөгийн тэтгэвэр ядарсан бидний эм тарианд ч хүрдэггүй. Ийм тэтгэврээр яаж амьдрах юм бэ? Тэтгэврийг хувиар нэмнэ гэж ярьж байна. Хувиа нэмэхээр тэтгэврийн зөрүү улам ихэснэ.

0/1000