horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

У.Цогтбаяр: Намайг хар тамхи хэрэглэсэн гэж шалгасан нь улс төртэй холбоотой байх вий гэж айж байна

post-img

“Эмоц” продакшны жүжигчин У.Цогтбаяр /Цогтоо/-г хар тамхи хэрэглэсэн гэх иргэний гомдол мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба шалгасан байна. Энэ талаар тэрбээр цахим хуудсаараа мэдээлсэн ч төд удалгүй устгасан байдаг. Тэгвэл бид уг асуудлаар жүжигчин У.Цогтбаяртай ярилцлаа.

-Өчигдөр ямар процесс болсон бэ. Бидэнд мэдээлэл өгөөч?

-Би дэлгүүр дээрээ ажиллаж байгаад, рекламны зураг авалтад оролцохоор дэлгүүрээ хаагаад гарсан юм. Гэтэл ганц нэг хүн над руу залгаад “Хувцас авах гэсэн юм. Холоос зорьж ирлээ” гэж хэлсэн. Тиймээс би дэлгүүр дээрээ яараад иртэл “Түр хаалгаа хааж байгаач” гэсэн. “Яагаад вэ” гэтэл цагдаагийн үнэмлэхээ үзүүлээд “Хар тамхитай тэмцэх албанаас явж байна” гэсэн.

Тэр үед би их айж, сандарсан. Өмнөх муухай дурсамж сэдрээд, цагдаагийн байгууллага руу ормооргүй санагдаж байсан. Тэгээд 12 сорьцын шинжилгээ өгөөд буцаад гартал дэлгүүр маань хаах цаг болсон байсан. Бүтэн өдөр ямар нэг орлогогүй, 4-5 цагийг тэнд зарцуулсандаа харамсаж байна. Бас энэ үйл явдал улс төртэй холбоотой байх вий гэж айж байна.

Бас энэ үйл явдал улс төртэй холбоотой байх вий гэж айж байна

Манай дэлгүүрт хэдхэн алхмын зайтай камер бий. Хэрэв ажил дээр мансууруулах бодис хэрэглэсэн бол хажууд байгаа худалдагч нар мэднэ шүү дээ. Яагаад тэднээс асуугаагүй вэ гэдгийг гайхсан. Бас хэн нэгнээс гомдол ирээгүй байсан бол гэж ч бодсон.

Би Вьетнамаас ирээд гурав л хонож байгаа. Шинжилгээ өгөхдөө ямар ч буруугүй гэдгээ мэдэж байгаа хэрнээ тэнд байхдаа юу идэж уусан билээ, Монголд ирээд яасан билээ гэж маш их бодсон. Тиймээс байнга баримттай байх ёстой гэж бодоод зураг авч, бичлэг хийн хадгалж, цахим орчинд нийтэлж байгаа. Нэг л өдөр намайг хар тамхи хэрэглэсэн гэдэг шинжилгээний хариу гарвал надад итгэх үү, шинжилгээний хариунд итгэх үү гэдгийг би гайхаж байна.

-Улс төртэй холбоотой байх вий гэж айж байна гэлээ. Яагаад?

-Би 2020 оны сонгуулийн сурталчилгаанд оролцож байхдаа улс төр гэж ямар бохир зүйл байдгийг мэдсэн. Бас би жүжигчин гэх мэргэжлээ улс төртэй холбосондоо харамсдаг. Тэр миний буруу. Дахиж тийм зүйл огт хийхгүй.

Мөн дээр нь хүмүүс урлаг, соёлын биднийг их баян тансаг гэж боддог юм билээ. Огтоос тийм биш. Нам дагасан цөөн хэдэн хүн л баян байх. Бусад нь бол давхар ажил хийж, амьдралаа залгуулж яваа. Хүмүүс намайг нэг л их баян тансаг гэж боддог юм шиг байна лээ. Гэтэл үнэндээ тийм биш. Би “Go To маркет”-д А зэрэглэлийн лангуу түрээсэлдэг байсан ч одоо В зэрэглэлийн лангуу түрээсэлж байна. Түрээсээ ч төлж чадахгүй байна. Учир нь хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарч байгаа учир өөр зүйлд сатаарах боломжгүй. Тиймээс хийж бүтээх гэж хичээж байгаа залуусынхаа зоригийг бүү мохоогооч гэж хэлмээр байна.

-Таны хувьд фэйсбүүк дээр бичсэн мэдээлэлдээ “Гомдол мэдүүлсэн хүнд ямар нэг хариуцлага тооцох ёстой” гэх агуулга илэрхийлсэн байсан. Ямар хүн гомдол гаргасныг мэдсэн үү?

-Цагдаагийн байгууллага огт хэлдэггүй юм билээ. Бас “Тэр хүн жүжигчин гээд шалгахгүй байгаа юм уу” гэж давтан гомдол гаргасан байна лээ. Тиймээс тэр хардлагад хариу өгье гэж бодоод, цагдаатай хамт явсан. Угтаа гомдол гаргасан хүн надаас ямар нэг уучлал гуйх ёстой. Бас дэлгүүртээ байсан бол би хэчнээн хувцас зарах байсан, түүнийг өгөх ёстой. Тэр хүн одоо зүгээр л сууж байгаа. Гэтэл би алдсан боломжийн өртгийг тэр хүн төлөөсэй гэж хүсэж байна. Энэ асуудал дээр шударга байх ёстой.

-Та төд удалгүй постоо устгачихсан шүү дээ. Яагаад?

-Учир нь цагдаагийн алба хаагчид ч бас ажлаа хийж яваа шүү дээ. Намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө манай гэр бүл, ах дүү, хамаатан садан бүгд улс төрөөс болж, шахан боогдуулж байсан. Тиймээс тэдгээр цагдаа нарыг ч бас миний постоос болж, ажлаасаа халагдах хүртэл асуудал үүсэх вий гэж бодсон учраас устгасан юм.

Түүнээс гадна манай улс маш цөөхөн хүн амтай хэрнээ хар тамхины хэрэглээ маш өндөр болсон байна гэж би бодсон. Мөн баячуудын хүүхдүүд хар тамхи хэрэглээд, хүн зодоод явж байхад тэднийг шалгадаггүй, шүүх ч үнэн зөв шийддэггүй гэдгийг бид харж байна. Гэтэл өнөөдөр жирийн нэг уран бүтээлчийг шалгаж байгаад харамсалтай байна.

-Ярилцсанд баярлалаа.

0/1000