horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Э.Бат-Амгалан: Дүүгийнхээ компаниас 30 сая төгрөгийн хандив авсан

post-img

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, түүний нөхөр Р.Батбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар нийлэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компанийн хөрөнгийг завшсан гэх асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Э.Бат-Амгалан:

-Үүссэн асуудалд өөрийн мэдлийн хүрээнд тайлбар хийсэн. Сүүлийн үед янз бүрийн хэлбэрээр гүтгэн харлуулах, улстөржүүлэх явдал нэлээд гарч байна. Тухайлбал: УИХ-ын гишүүн Б.Пунсалмаатай нэг анги байсан гэх мэтээр яригдаж байна. Энэ бол огт үндэслэлгүй, худал мэдээлэл. Ийм худал мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулна.

Миний дүүтэй холбоотой асуудал яригдаж байна. Миний дүү 40 гаруй насны, Монгол Улсад өөрийн эрхийн хүрээнд бизнес эрхэлж буй хүн. Би өмнө нь ч хэлж байсанчлан, энэ насанд хүрсэн хүнд би зааж, зөвлөөд явах боломжгүй. Монголд бизнесийн хүрээлэл жижиг, хүмүүс бие биеэ таньдаг байх нь түгээмэл. Тэр болгоны араас би мөрдөж, мөшгөж явах хүн биш. Тиймээс үүссэн асуудалтай холбоотой тодруулга, мэдээллийг миний дүүгээс шууд авах нь зүйтэй.

Нэр дурдагдаад буй компаниас ямар нэг хандив аваагүй. Зөвхөн өөрийн дүүгийн эзэмшдэг “Би Эй Ти девелопмент партнер” компаниас хуулийн дагуу 30 сая төгрөгийн хандив авсан. Сонгуулийн үеэр ах дүү, найз нөхөд, хамаатан саднаасаа хуулийн хүрээнд хандив авах боломжтой. Түүнээс биш та бүхний яриад байгаа “Хос мөнгөн зам” ХХК-иас мөнгө аваагүй гэдгээ албан ёсоор хэлье!

0/1000