ХЗДХ-ийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Авлигын төсөөллийн индексийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “2025 оны авлигын төсөөллийн индексийг гаргахад 8-9 байгууллагын үнэлгээ судалгааны үр дүнг нийлүүлдэг. Ихэнх судалгаа нь тухайн жилийн эхний хагас жилд, нэг судалгаа нь 2 жил тутамд, мөн өөр судалгаа нь 3-р сард хийдэг. Г.Занданшатарын Засгийн газар бол 2025 оны 6-р сарын 13-наас хойш бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. 2025 оны авлигын төсөөллийн индексийг зарлахын тулд нэгтгэж байгаа бүх судалгааны 5, 6 буюу гол судалгаанууд нь дандаа оны эхний хагас жилд хийгдсэн. Үүнийгээ нэгтгээд хоёрдугаар сард зарладаг.
Одоогийн Засгийн газрын зүгээс гэмт хэргийн шалтгаан, үр дагавартай тэмцэхээс гадна гэмт хэрэг гаргахгүй байх шалтгаан нөхцөлийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хийж байгаа. Түүний нэг нь Шүгэл үлээгчийн тухай хууль юм” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.


