horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Төрийн дата баазын 80 хувь нь үндэсний дата центрт байршдаг ч хоорондоо мэдээлэл солилцдоггүй

post-img

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нийт төрийн үйлчилгээнд хийсэн тооллого, үүнтэй холбоотойгоор хэдэн хувь нь цахимжсан талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өнөөдрөөс эхлээд үндсэн портал нээсэн ба олон нийтэд нээлттэй болж байна. Энэ портал нь ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэвэл, Монгол Улсад 1392 төрийн байгууллага 3189 үйлчилгээ олгодог байна. Үүнээс 2277 үйлчилгээ буюу 77 хувь нь цахимжсан. Өөрөөр хэлбэл E-Mongolia болон E-Business платформоор дамжуулан 2000-аад үйлчилгээг цахимжуулсан. Бусад 300 гаруй үйлчилгээ нь тухайн байгууллагын цахим хуудсаар явж байна. Харин цахимжуулаагүй үйлчилгээ нь 822 байна. Эдгээр үйлчилгээг шат дараатайгаар цахимжуулна” гэсэн юм.

Түүнчлэн зарим төрийн үйлчилгээ нь ХУР системээр дамжихгүй байгаа ба өөрөөр хэлбэл төрийн дата баазын 80 хувь нь үндэсний дата центрт байршдаг ч хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Одоо үйлчилгээнүүдээ ХУР системээр дамжуулан цахимжуулах үйл ажиллагаа явж байна. Ингэснээр нийт төрийн үйлчилгээ өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн 20,000 орчим үйлчилгээ давхарджээ.

0/1000