horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Ажил хайж байгаа иргэд “E-Mongolia”-аар хүсэлтээ өгдөг болно

post-img

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар танилцууллаа. Тэр “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу ашигт малтмалын үр ашгийн 60 хувийг иргэдэд олгох үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор “E-Mongolia” дээр шинэ дашбоард үүсгэж байна. Түүнээс гадна төрийн үйлчилгээг хүн төвтэй болгохоор ажиллаж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Zangia.mn сайттай хамтран “E-Mongolia” ажлын байрны цэстэй болсон. Иргэд ажил хайж байгаа бол сонирхсон ажилдаа “E-Mongolia”-аар дамжуулан хүсэлтээ өгнө. Zangia.mn сайтад 20,000 гаруй нээлттэй мэдээллийн сан байгаа. Өөрөөр хэлбэл: Хөдөлмөр эрхлэлтийг инновацлаг технологиор шийдэж байгаа” гэв.

0/1000